Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГРЕКТ ГАДНЫ ДҮРВЭГСЭД АВТО ЗАМ ХААН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

  TV5 News 2018-09-03 491

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   Грекийн иргэд Германы Хемницын иргэдийн нэгэн адил дүрвэгсдийн асуудлыг эв зүйгээр шийдэхийг төр засгаасаа шаардаж байгаа юм . Тэгвэл нутгийн иргэд төдийгүй амьдралын эрхээр эх нутгаа орхисон дүрвэгсэд ч мөн тэдний эрх зөрчигдөж, хүн амьдрах аргагүй нөхцөлд өдөр хоногийг арайхийн өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг хүсч мөн жагсаал хийжээ.

Тэд Грекийн нийслэл Афин хотод нийтийн эзэмшлийн томоохон авто замыг түгжин хэвтэж, дүрвэгсдийн асуудалд илүүтэй анхаарал хандуулахыг хүсчээ. Тэд Афин-Ламияг холбосон авто замыг хаан хэвтэж, өдрийг өнгөрүүлсэн байна. Энэхүү арга хэмжээнд 100-аад дүрвэгч оролцжээ.

Дүрвэгсдийн энэ үйлдлээс шалтгаалан Малакаси дүүрэгт авто замын хөдөлгөөн саатаж, хэдэн км-ээр үргэлжлэх түгжрэл үүссэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө