Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ГЕРМАНД ДҮРВЭГСДИЙГ ХАМГААЛСАН МӨН ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ ӨРНӨЖЭЭ

  TV5 News 2018-09-03 442

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Германы Хемниц хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд олныг хамарсан жагсаал цуглаан болжээ. Төв талбайдаа цугласан хотын иргэд Хемницад сүүлийн өдрүүдэд дэгдээд байгаа үймээн самуун, гадны дүрвэгсдийг эсэргүүцсэн хүчирхийлэл, гудамжны эмх замбараагүй байдал зэргийг эсэргүүцэн жагссан байна.

   Ням гарагт хотын иргэд Хемницийн үнэн алдартны сүмд ирж, эв нэгдэл, хүн ёсны төлөө залбирал үйлдэл, эв санаагаа  нэгтгэжээ. Тэд Саксонийн иргэд амьдралын эрхээр эх орноосоо дүрвэн зугтаж, зовлон зүдгүүр, амьдралын хүнд хэцүүг туулж байгааг ойлгож, тэдний эрхийг хүндэлж байгаагаа илэрхийлэн, Хемницийн иргэд дүрвэгсдийн эсрэг байгаа мэт ойлголтыг үгүйсгэхийг хүсчээ. Ням гарагт болсон цуглааны үеэр хотын иргэд “Бид хэт барууны үзэлтнүүдийн өдөөн турхирсан үйлдлийг дэмжих учиргүй. Бид хүний эрхийг дээдэлж, нийгмийн олон талт харилцааг хүндлэх болно” гэж байжээ.

Church calls for tolerance in Chemnitz зурган илэрцүүд

Тэгвэл ням гарагийн цуглаанаас өмнө бямба гарагт хэт барууны үзэлтнүүд өөрсдийн жагсаал цуглаанаа хийж, гаднаас ирсэн дүрвэгсэд нутгийн иргэний аминд халдаж, балмад танхай аашилсныг уучлахгүй гэдгээ илэрхийлэн, дүрвэгсдийн эсрэг жагссан байна. Ийнхүү Хемниц хот гадны дүрвэгсдийн асуудлаас шалтгаалан хоёр хэсэг болон хуваагдаад байна. Бямба гарагт “Германы төлөөх альтернатив” хөдөлгөөнөөс зохион байгуулсан гадны дүрвэгсдийн эсрэг жагсаалд 8 мянга гаруй хүн оролцож, тэд цагдаа хүчнийхэнтэй мөргөлдөн, улмаар 18 хүн янз бүрийн гэмтэл бэртэл авчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө