Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“БАРУУН НИЛ”-ЫН ХАЛДВАРААР ГРЕКТ 17 ХҮН АМИА АЛДЖЭЭ

  TV5 News 2018-09-01 1779

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Грект “Баруун Нил”-ын халдварт өвчнөөр 130-аад хүн халдварлаж, тэднээс 17 нь амиа алдсан талаар энэ улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Шумуулаар дамжин халдварладаг энэ өвчин Грекийн Аттика болон Македонийн төвийн нутгаар тархаад байгаа юм.

Грект энэ зун маш их халуун, бүгчим зун болсон учраас өвчний халдвар дэгдэж, богино хугацаанд тархжээ. Эмч мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар өвчний дэгдэлт 8-р сарын дундаас 9-р сарын дунд үе хүртэл хамгийн идэвхтэй үе дээрээ байх төлөвтэй байгаа юм. Ингэхдээ шумууланд хазуулсан хүмүүсийн 80%-д өвчин төдийлөн илрэхгүй нуугдаж, 20%-д нь вирусийн гаралтай өвчний шинж тэмдэг илэрч, 1%-д энцефалит эсвэл менингит хэлбэрээр хүнд тусч байгаа юм. Ингэхдээ ихэнхдээ хөгшин настай хүмүүс болон хүнд өвчний улмаас дархлаа сул байгаа иргэдэд “Баруун Нил”-ын халдварт өвчин хүндээр тусч байна. Энэ өвчин анх 2010 онд Грект дэгдэж байжээ. 2010-2014 оны хооронд энэ өвчний дэгдэлтээс шалтгаалан 80 гаруй хүн амиа алдаж байжээ. Грекээс гадна “Баруун Нил”-ын халдварт өвчин Европын 8 улс орны нутагт тархаж байсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө