Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ДОНЕЦКИЙН БНУ-ЫН ТЭРГҮҮН АЛЕКСАНДР ЗАХАРЧЕНКОГИЙН АМИНД ХАЛДЖЭЭ

  TV5 News 2018-09-01 2836

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Манай хойд хөршид олны анхаарлыг татсан нэгэн томоохон улс төрийн аллага боллоо. Украины бүрэлдэхүүнд багтаж байгаад бие даан тусгаар тогтнолоо зарлан тунхагласан Донецкийн БН улсын тэргүүн Александр Захарченкогийн аминд үл мэдэгдэх этгээдүүд санаатай халджээ.

   Хэрэг явдал Донецк хотын төвд байрлах “Сепар” гэх кафед орон нутгийн цагаар баасан гарагийн орой болжээ. Захарченкогийн албан өргөөнөөс холгүй байрлах Сепар кафед хүчтэй дэлбэрэлт болж, 2 хүн амиа алдан, хэд хэдэн хүн гэмтэж шархаджээ. Сүүлд тодорхой болсноор халдлага дэлбэрэлтэд Донецкийн БН улсын тэргүүн Александр Захарченко болон түүний туслах амиа алдаж, татварын албаны сайд Александр Тимофеев шархаджээ. Донецкад болсон халдлагын дараа хот руу орох гарах гарцыг хааж, хилийн дундах Донбасс дахь нөхцөл байдал тогтвортой байна. Хууль сахиулагчид халдлага үйлдсэн этгээдүүдийг тогтоон баривчлаад байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Захарченкогийн аминд халдсан явдлын дараа мэдэгдэл хийж, болсон хэрэг явдлыг урьднаас төлөвлөсөн улс төрийн зорилготой аллага байсан гэж мэдэгджээ. Сүүлд ОХУ-ын гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Мария Захарова Донецкт болсон явдлыг Оросын тал террорист халдлага байсан гэж тооцож байгаа тухай мэдэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө