Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КИМ ЖОН НАМЫН ХЭРГИЙН ДАГУУ ХОЁР СЭЖИГТНИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ

  TV5 News 2018-09-01 2652

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Жон Намын үхлийн хэргийг мөрдөн шалгаж байгаа Малайзын хууль сахиулагчид өнгөрсөн оны 2-р сард гарсан хэрэгт холбогдолтой байж болох өөр хоёр сэжигтнийг тогтоон, эрэн сурвалжилжэхэлжээ. Малайзын хууль сахиулагчид Индонезийн иргэн хоёр эмэгтэйг Куала Лумпурын олон улсын нисэх буудалд болсон хэргийн дагуу эрэн сурвалжилж байгаа юм.

 Ким Жон Намын аминд санаатай халдсан хэргийн сэжигтэн болоод байгаа Индонезийн хоёр иргэн саяхныг хүртэл Малайзын нийслэл Куала Лумпур хотын нэгэн дүүрэгт, зочид буудалд амьдарч байсныг гэрчүүд ярьжээ. Гэвч тэднийг эрэн сурвалжлахтай зэрэгцэн хаа байгаа газар нь тодорхойгүй болсон байна. Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгт ах Ким Жон Намын аминд өнгөрсөн оны 2-р сард Куала Лумпур хотын нисэх буудалд хоёр эмэгтэй химийн хортой бодис шингээсэн алчуураар нүүрийг нь таглаж, улмаар хордуулан аминд нь хүрсэн юм. Энэ хэргийг үйлдсэн Индонезийн иргэн Сити Айсия болон Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг нарыг баривчлан мөрдөн шалгаж, тэднийг шүүх үйл явц эхлээд байгаа юм. Тэгвэл хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж байгаа ажлын хэсэгт халдлагыг үйлдэхэд гар бие оролцсон гэх дахин хоёр эмэгтэйг тогтоон, эрэн сурвалжилж эхэлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө