Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ, ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭГНЭЭНЭЭС ГАРНА ГЭДГЭЭ МЭДЭГДЛЭЭ

  TV5 News 2018-09-01 1251

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Худалдааны байгууллага цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, зохих өөрчлөлт шинэчлэл явуулахгүй бол энэ байгууллагын эгнээнээс гарна гэдгээ мэдэгдлээ. ДХБ нь олон улсын худалдааны дүрэм журмыг тогтоож, улс орнуудын дунд үүсч болзошгүй худалдааны асуудлаарх үл ойлголцлыг шийдэх зорилгоор байгуулагдсан юм. Гэвч ДХБ нь АНУ-ын эсрэг хэт нэг талыг барьсан байр суурь баримталж, хяхаж хавчсан бодлого баримталж байгаа гэж  Трампын үзэж байгаа учраас энэ байгууллагаас гарах талаар мэдэгдсэн байна.

  Цагаан ордны тэргүүн Блумберг агентлагт өгсөн ярилцлагадаа 1994 онд ДХБ-ыг байгуулах тухай гэрээ хэлцэл хийгдсэн нь дэлхийн улс орнуудын хамгийн муу гэрээ болсон. Тэгвэл үндэсний протекционизмыг дэмжигч Трамп ДХБ-ын үйл ажиллагааг шүүмжлэн, ийнхүү энэ байгууллагын эгнээнээс гарахаа мэдэгдэж байгаа нь АНУ-ын идэвхтэй оролцоо нөлөөтэйгээр байгуулсан орчин үеийн дэлхийн худалдааны байгууллагын үндэс суурь, системийг бүхэлд нь нурааж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа юм.

Трамп Блумберг агентлагт өгсөн энэ талаарх ярилцлагадаа ДХБ олон жилийн туршид АНУ-ын эсрэг таагүй бодлого баримталж байсныг дурьдаж, хэрвээ цаашид энэхүү хандлагаа өөрчилж, үндсэн зорилго чиглэлээ эргэн харахгүй бол олон улсын худалдааны байгууллагын гишүүнчлэлээс татгалзах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн Трамп өнгөрсөн 4-р сард өөрийн твиттер хуудсан дээрээ энэ байгууллагын үйл ажиллагааг мөн шүүмжилж, Хятад улс бусдын оюуны өмч, техник технологийн салбарын хулгай хийж, зах зээлд маш их хэмжээний хуурамч, дууриамал бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ч ДХБ үүнд анхаарал хандуулалгүй ирснийг шүүмжилж байжээ. Тиймээс Трамп Хятадын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 200 тэрбум доллар хүртэлх нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө