Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НАТО-ИЙН ТӨВ ШТАБЫГ ЖОН МАККЕЙНЫ НЭРЭМЖИТ БОЛГОХ УУ?

  TV5 News 2018-08-31 368

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

  Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гийн Брюссель дахь төв штабыг АНУ-ын сенатч, цэргийн зүтгэлтэн Жон Маккейны нэрэмжит болгох санал гарчээ. Энэхүү саналыг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 3 эрхэм санаачлан, төв штабыг Америкийн сенатчийн нэрэмжит болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Жон Маккейн NATO зурган илэрцүүд

  НАТО-г нэгэн үе удирдан тэргүүлж байсан Андерс фог Расмуссен, Лорд Робертсон болон Хавьер Солана нар энэхүү санаачлагыг гаргажээ. Тэгвэл НАТО-г одоо тэргүүлэн ажиллаж байгаа Йенс Столтенберг Америкийн сенатчийг Умард Атлантын цэргийн эвслийг тууштай дэмжигч, эрэлхэг цогтой дайчин байсныг тэмдэглэн Европ болон Хойд Америкт түүний энэ эрэлхэг зан чанарыг үүрд дурсан санагалзах болно гэж хэлжээ.

Вьетнамын дайны ахмад дайчин Жон Маккейн Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан, Аризона мужийн сенатч, нэр хүндтэй улс төрч, цэргийн зүтгэлтэн явжээ. Жон Маккейн өнгөрсөн бямба гарагт 81 насандаа тархины хорт хавдрын улмаас таалал төгссөн юм. Тэрээр олон улсын харилцаа, аюулгүй байдлын салбарт идэвхтэй ажиллаж, Оросын эсрэг хориг тавихыг тууштай дэмжигч байжээ. Сенатч Жон Маккейн таалал төгсөх хүртлээ улсынхаа Ерөнхийлөгч Дональд Трампыг НАТО-той харилцах харилцаанд анхаарал бага хандуулж, уламжлалт харилцааг тасалдуулан, үүрэг оролцоо, нэр нөлөөг бууруулж байгаад буруутгаж байжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө