Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДХБ-ААС ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ БАЙНА

  TV5 News 2018-08-31 646

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, АНУ Дэлхийн худалдааны байгууллагаас гарч болзошгүй талаар мэдэгдэл хийсэн байна. Цагаан ордны тэргүүн, хэрвээ энэ байгууллагын үйл ажиллагаа цаашид дээрдэхгүй бол бид Дэлхийн худалдааны байгууллагын эгнээнээс гарах болно гэж мэдэгджээ. Трамп энэ талаар Блумберг агентлагт өгсөн ярилцлагадаа онцлон хэлсэн байна.

  Трамп ийнхүү мэдэгдэхдээ “Харамсалтай нь ДХБ олон жилийн туршид АНУ-тай маш таагүй харилцаж байгаа” гэсэн байна. Тэгвэл Америкийн төрийн тэргүүний энэ мэдэгдлээс өмнө өнгөрсөн 7-р сард Axios интернэт портал дээр АНУ-ын засгийн газар ДХБ-аас гаргасан аливаа шийдвэр, шаардлагыг эсэргүүцэн хориг тавих эрх олгох хуулийн төсөл боловсруулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлж байжээ. Хэрвээ энэ хуулийн төслийг хэлэлцэн баталбал Цагаан ордны тэргүүнд улсынхаа конгрессоос дэмжлэг авалгүйгээр импортын барааны татварын хэмжээг нэг талт байдлаар нэмэх эрх нээлттэй болох юм.

Түүнчлэн энэ баримт нь ДХБ-аас тавьж байгаа үндсэн шаардлага, зарчмыг дагаж мөрдөхөөс татгалзах эрхийг олгох гэнэ. Тэгвэл ийм баримт батлан гаргавал энэ нь АНУ, ДХБ-аас гарсантай адил тэнцүү нөхцөл байдал үүсгэх юм.

Энэ мэдээлэл гарснаас гурван долоо хоногийн дараа Трамп Еврокомиссын удирдагч Жан Клод Юнкертай уулзах үеэрээ АНУ болон ЕХ хамтран Дэлхийн Худалдааны байгууллагыг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар тохиролцож байжээ.

Trump again threatens to get involved in DOJ зурган илэрцүүд

Трампын үзэж байгаагаар Вашингтон, Брюсселийн талууд шударга бус худалдааны зарчимтай тэмцэж, ДХБ улс орон бүрт адил тэгш байдлаар хандаж ажил үүргээ зөв зүйтэй явуулахад нь өөрчлөлт хийж, шинэчлэл явуулахыг шаардах болно гэжээ. Жишээлэхэд АНУ, Хятад улсыг оюуны бүтээл, техник технологийн хулгай хийж, зах зээлд маш их хэмжээний хуурамч, дууриамал бүтээгдэхүүн нийлүүлдэг ч ДХБ үүнд анхаарал хандуулалгүй ирснийг шүүмжилж байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө