Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЗХУ-ЫН АРДЫН ЖҮЖИГЧИН ИОСИФ КОБЗОН 80 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

  TV5 News 2018-08-31 633

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

  ЗХУ-ын Ардын жүжигчин, дуучин Иосиф Кобзон 81 насныхаа босгон дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр удаан хугацаагаар өвдөж байгаад өвчний учир таалал төгссөн байна. Иосиф Кобзон таалал төгссөн тухай түүний ойр дотныхон, гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Энэ сарын эхээр дуучны биеийн байдал эрс муудаж, өнгөрсөн хугацаанд уушиг цэвэрлэх аппаратад залгаатай байжээ.

  Иосиф Кобзон 2001 оноос эхлэн эрүүл мэнд нь доройтож эхлэн, 2004 онд эмч нар түүнд хорт хавдар илрүүлсэн юм. Жилийн дараагаар тэрээр хорт хавдраа авхуулах мэс засалд орж, химийн эмчилгээ хийлгэн бие нь харьцангуй дээрдээд байсан юм.

Умер Иосиф Кобзон зурган илэрцүүд

Иосиф Кобзон 1937 онд Украины Донецк хотод мэндэлжээ. Тэрээр багаасаа дуу хуурт дуртай хүүхэд байж, 9 настайдаа Кремльд Иосиф Сталины өмнө дуулж байжээ. 1963 онд тэрээр Гнесины нэрэмжит Хөгжмийн дээд сургууль дүүргэж, дараа жил нь Бүх Оросын эстрадын дуу дуулаачдын тэмцээнд тэргүүлэн олонд танигдах болжээ. 1987 онд түүнд ЗХУ-ын Ардын жүжигчин цол олгож, тэрээр ЗХУ задарсан хэдий ч энэ цолоороо дуудуулах ихэд дуртай байжээ. Кобзоны урын санд 3 мянга гаруй дуу байдгаас дийлэнх нь Оросын ард түмний хайртай дуунууд байдаг юм.

1989 онд Кобзон ЗХУ-ын Ардын их хурлын депутатаар сонгогдож, 1995 оноос Төрийн Думын гишүүнээр ажиллаж байжээ. 2002 онд тэрээр Дубровка дахь театрт иргэдийг барьцаалсан алан хядагчидтай орж яриа хэлэлцээр хийн, барьцааны хэд хэдэн хүнийг суллуулж байсан юм.  Таалал төгсөх хүртлээ Кобзон ОХУ-ын Соёл урлагийн газрын 1-р орлогч даргаар ажиллаж байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө