Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖЕРАР ДЕПАРДЬЕГ ЁС БУС ХАРИЛЦААНД БУРУУТГАЖЭЭ

  TV5 News 2018-08-31 447

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  Францын нэртэй жүжигчин Жерар Депардье таагүй хэл аманд ороогджээ. Түүний эсрэг жүжигчний мэргэжлээр суралцдаг 22 настай эмэгтэй шүүхэд гомдол мэдүүлж, Депардьег түүнийг ёс бус харилцаанд уруу татаж, хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгасан байна.

   Шүүхэд гомдол мэдүүлсэн эмэгтэйн ярьснаар энэ явдал 8-р сарын эхээр Депардьегийн Парис дахь гэрт нь болжээ. Одоогоор нэрийг нь нууцалж байгаа эмэгтэй жүжигчин түүнийг бэлгийн ёс бус харилцаанд оруулахыг завдсан гэж мэдүүлэн эхлээд Францын өмнөд хэсгийн Эксан-провансын шүүхэд, дараа нь Парисын прокурорын албанд гомдол мэдүүлсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Жерар Депардье хүчин үйлдсэн бололтой. Одоогоор жүжигчний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Депардье түүний эсрэг шүүхэд нэгэн эмэгтэй гомдол гаргасныг мэдэж байгаа ч энэ бол түүний нэр төрд халдах гэсэн худал гүтгэлэг гэж үзэж байгаа юм. Жүжигчин шүүхэд хандан эсрэг гомдол гаргаж, үндэслэлгүйгээр хийгээгүй хэрэгт гүтгэсэнд буруутгах бодолтой байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө