Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОРОСЫН “СОЮЗ” ХӨЛӨГ ДЭЭР МИКРО ЦУУРАЛТ ҮҮСЧ, АГААР АЛДАГДЖЭЭ

  TV5 News 2018-08-31 692

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

   ОУСС дээр пүрэв гарагт онц нөхцөл байдал үүсч, станцын модулийн нэгнээс агаар, хүчилтөрөгч алдагдаж байгааг тогтоожээ. Москва хотноо байрлах сансрын нислэгийг удирдах төвийн мэдээлснээр станцад бэхлэгдээд байгаа Союз хөлөг дээрээс энэхүү гэмтлийг илрүүлж, улмаар сансрын нисэгчид богино хугацаанд гэмтлийг засч янзалсан байна.

  Оросын Роскосмос агентлагийн мэдээлснээр олон улсын станцын багийнхан гэмтэл илэрсний дараагаар бүх модульд үзлэг шалгалт явуулж, Союз МС-09 ачааны хөлгийн амьдрах хэсэгт микро цууралт үүссэн байсныг тогтоон, гэмтлийг засч янзлах ажлыг цаг алдалгүй гүйцэтгэсэн гэжээ. Роскосмосын мэргэжилтнүүдийн ярьснаар хөлгөөс агаар алдагдаж байгаа тухай сигнал Москвагийн цагаар шөнийн хоёр цагийн алдад ирж, улмаар сансрын нисэгчид гэмтлийг олж тогтоон засварлах ажлыг шуурхай гүйцэтгэжээ. Одоо станцын үйл ажиллагаа эргээд хэвийн горимонд орж, гэмтлийг засч янзлан микро цууралтыг битүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө