Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЕХ-НЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР ДҮРВЭГСДИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  TV5 News 2018-08-31 271

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

   Итали улс ЕХ-нд хандан Газрын Дундад тэнгисээр дамжин улсынх нь нутагт олноороо ирж байгаа гадны хууль бус дүрвэгсдийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг дахин шахаж шаардсан байна. Итали улс ЕХ-нд хандан энэ тал дээр яаралтай зохицуулалт хийж, гадны дүрвэгсдийг өөр улс орнууд руу адил тэнцүү хуваарилах ажлыг хийхийг шаардсан байна. Европыг чиглэн ирж байгаа хууль бус дүрвэгсдийн асуудал Австрийн нийслэл Вена хотноо болсон ЕХ-ны гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэгдэх гол сэдэв болсон байна.

Italy renews migrant help plea at Vienna ministers meeting зурган илэрцүүд

  Италийн эрх баригчид улс орныг нь өдөр алгасалгүй зорин ирж байгаа гадны хууль бус дүрвэгсдийн асуудлыг нэн даруй шийдэж, ЕХ-ноос тогтоосон квотын дагуу бусад улс орнуудад адил тэнцүү үүрэг хүлээлгэн, дүрвэгсдийг тараан байршуулахыг хүсч байгаа юм. Хэрвээ энэ ажлыг яаралтай зохион байгуулахгүй бол Ром ЕХ-нд төлөх төсвийн мөнгөө танах болно гэж сүрдүүлжээ.

  Италийн гадаад хэргийн сайд Энцо Моаверо Миланези энэ талаар мэдэгдэхдээ: Бид ЕХ-г дүрвэгсдийн асуудлыг ухаалгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэхийг хүсч байна. Нэгдсэн Европ дундын асуудлаа ч нэгдсэн байдлаар шийдэх ёстой. Үүн дээр ЕХ-ны нэгдмэл байр байдал харагдах ёстой гэсэн байна.

Тэгвэл энэ хооронд ЕХ-ны батлан хамгаалахын сайд нар Газрын Дундад тэнгисийн уснаа “София” ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, далай тэнгист осолдсон гадны дүрвэгсдийг аварна. Харин тэдгээр хүмүүсийн хувь заяаг дараа нь хэрхэн шийдэх, эх газарт буулгах уу, буулгавал хаана байршуулах зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм. ЕХ-ны Аюулгүй байдлын асуудал хариуцсан тэргүүн Федерика Могеринигийн мэдэгдсэнээр, харамсалтай нь далай тэнгист амь сөрөг яваа дүрвэгсдийн бараг 90%-ийг нь тохиолдлоор, азтай байдлаар өөр хөлөг онгоц, ачаа тээврийн хөлгүүд аврахаас аргагүйд хүрч байна. Тэдгээр хөлгүүд хүний алтан амь нас аварсан ч дараа нь тэднийг яах учраа олохгүй хүнд байдалд орж байгаа нь нууц биш гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө