Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ГЕРМАНЫ ХЕМНИЦ ХОТОД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЦУГЛААН ӨРНӨЖ БАЙНА

  TV5 News 2018-08-31 579

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН 

  Германы Хемниц хотод сүүлийн долоо хоног нөхцөл байдал тогтворгүйтэж, нутгийн иргэд болоод гадны дүрвэгсдийн хооронд мөргөлдөөн болж, хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөж байна. Хемницын иргэд хотод нь гаднаас ирсэн дүрвэгсдийн хууль бус үйлдэл, танхай байдлыг эсэргүүцэн гудамж талбайдаа гарч жагсаж байгаа юм.

  Хемницад өрнөөд байгаа үйл явдлыг зөвхөн Германд төдийгүй Европын орнууд анхааралтай ажиглаж байна. Германы Саксоны Холбооны газар нутаг, мөн Хемниц хотын хууль сахиулах байгууллагынхан хотод олныг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал дэгдээж байгаа хэт барууны радикал үзэлтнүүдийг шалгаж байна. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Зейд Раад Аль Хуссейн Германы Хемниц хотод болж байгаа явдлыг ялгаварлан гадуурхсан, танхайн сэдэлтэй, олон нийтийг хүчирхийлэлд турхирсан явдал гэж нэрлэжээ. Тэрээр Европын улс орнуудад хандаж болж байгаа үйл явдалд анхаарлаа хандуулан, зохих арга хэмжээ авахад уриалсан байна.

Хемниц: в ожидании новых протестов зурган илэрцүүд

  Хемницад ийнхүү дүрвэгсдийн эсрэг олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэх болсон шалтгаан нь өнгөрсөн ням гарагт Сири болон Иракаас ирсэн хоёр дүрвэгч нутгийн иргэний аминд халдсан явдал нөлөөлсөн юм. Германы иргэний аминд гадны дүрвэгсэд халдсан болох нь тодорхой болсны дараа хотод олныг хамарсан жагсаал болж, улмаар барууны хэт радикалууд болон дүрвэгсдийн хооронд мөргөлдөөн дэгджээ. Хемниц хотод хаа сайгүй аюулгүй байдлыг чангатгаад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө