Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МЬЯНМАРТ ДАЛАН СЭТЭРСНЭЭС 50 МЯНГАН ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-30 572

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   Мьянмарт томоохон усан сангийн далан сэтэрснээс ойролцоох газар нутгаа үерт автуулаад байна. Үүний улмаас энэ улсын эрх баригчид гамшгийн бүсээс 50 мянган иргэнээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна. Далан сэтэрснээс нийслэл Нейпьидо хот болон Янгон, Мандалайг холбосон томоохон авто замууд усанд автаад байна.

   Гамшгийн бүсийн ойролцоо амьдардаг хүмүүс хэдийнэ аюултай бүсийг орхин явжээ. Өнөөдрийн байдлаар Мьянмарын эрх баригчид 54 мянган иргэнээ нүүлгэн шилжүүлж байна.

 Myanmar dam overflow displaces thousands зурган илэрцүүд

Тэднийг сүм хийд, бусад аюулгүй дүүргүүд рүү шилжүүлэн, түр байрлуулж байгаа юм. Мьянмарын ХАА-н яамнаас мэдээлснээр энэ улсад 2004 онд баригдсан усан сангийн далан сэтэрсэн байна. Усан сан нь нийтдээ 70 сая галлон усны багтаамжтай байжээ. Усан санг ойролцоох ХАА-н газар тариалангийн бүс нутгийг усжуулах зорилгоор байгуулжээ. Түүнчлэн Мьянмарын засгийн газар усан цахилгаан станц нэмж барьж байгуулах зорилгоор энд тэндгүй далан босгож байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө