Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ, ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАЛУУД АГААРЫН “ШУУД ШУГАМ”-ТАЙ БОЛНО

  TV5 News 2018-08-30 415

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

  ОХУ болон Өмнөд Солонгосын талууд цэрэг батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсын агаарын цэргийн хүчний хооронд “шууд шугам” байгуулахаар тохиролцжээ. Энэ талаар Сөүл хотноо Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

 Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд агаарын “шууд шугам” байгуулах тухай тохиролцоонд талууд Москва хотноо энэ сарын 28-нд хийсэн стратегийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээрийн үеэр хүрснийг өнөөдөр ийнхүү мэдээлжээ. Москва хотноо хоёр улсын стратегийн хамтын ажиллагааны асуудлаар Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны сайдын орлогч Со Жу Сок болон Оросын батлан хамгаалахын сайдын орлогч Александр Фомин нар уулзсан юм. Хоёр тал Орос- Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх шаардлагатай байгааг харгалзан үзэж стратегийн түншлэлээ бэхжүүлж, хоёр улсын агаарын цэргийн хүчний хооронд шууд харилцах шугам нээх нь чухал гэж үзсэн байна.

Вступительное слово Заместителя Министра обороны РФ Александра Фомина на MCIS-2017 зурган илэрцүүд

Өнгөрсөн 7-р сарын дундуур Өмнөд Солонгосын тал Оросын Ту-95 стратегийн пуужин зөөгч цэргийн онгоц улсынх нь агаарын хилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж буруутган, эсэргүүцсэн юм. Тэгвэл Оросын тал үүнийг стратегийн цэргийн онгоцнууд Япон болон Шар тэнгисийн уснаа, Номхон далайн баруун хэсгээр дундын агаарын бүсэд нислэг үйлдэж байсан гэж хариу мэдэгджээ. Энэ мэтчилэн маргаан зөрчил үүсч байгаагаас талууд хамтарсан агаарын шугам нээж, асуудлаа эв зүйгээр шийдэхээр тогтсон байн

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө