Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИХ БРИТАНИ УЛС АФРИК ТИВТЭЙ ХАРИЛЦААГАА ТЭЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  TV5 News 2018-08-30 685

БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

   Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Африк тивийн улс орнуудаар хийж байгаа айлчлалаа өндөрлөж байна. Тэрээр ӨАБНУ, Кени, Нигери гэсэн гурван улсаар албаны айлчлал хийсэн юм. Африк тивийн хамгийн их хүн амтай улс орон болох Нигерид хийсэн айлчлалынхаа үеэр Тереза Мэй энэ улстай худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 Тереза Мэй айлчлалынхаа үеэр Африк тивийн улс орнуудтай гадаад харилцаагаа тэлж, цаашлаад Брекситын хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гарган хөгжүүлэх зорилго тавиад байжээ. Их Британийн ерөнхий сайд өөрийн улс орны колони байсан Нигери улстай цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү бизнес, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Английн засгийн газар Нигерид ажиллаж байгаа Британийн компаниудыг дэмжих зорилгоор 750 сая фунтыг тусгай санд төвлөрүүлэх болно гэж мэдэгджээ.

Тереза Мэй энэ талаар ярихдаа: Их Британи болон Нигери улсууд нь эртний харилцаатай улс орнууд. Тэр дундаа худалдааны салбарт олон жил хамтарч, Британийн компаниуд ч энэ улсад олноороо байдаг. Тиймээс Нигерийн талтай худалдааны харилцаагаа бэхжүүлж, үүний тулд шинэ боломж бололцоогоо эрэлхийлэх болно гэжээ. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй болон Нигерийн ерөнхийлөгч Мохаммаду Бухари нар энэ үеэр түүнчлэн батлан хамгаалах болон аюулгүйн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг дурсан байна. Англи улс Нигерийн цэрэг армид исламын босогчидтой тэмцэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр тогтжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө