Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АГААРЫН ХӨЛГҮҮДИЙГ АЮУЛГҮЙН ҮҮДНЭЭС БУУЛГАЖЭЭ

  TV5 News 2018-08-17 2028

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Агаарын тээврийн LATAM болон Sky Airlines компанийн хэд хэдэн онгоц аюулгүйн үүднээс нислэгээ зогсоож, Аргентин, Перу болон Чилид яаралтай газарджээ. Эдгээр онгоцнуудыг үл мэдэгдэх этгээд онгоцонд бөмбөг тавьсан гэж мэдээлснээс шалтгаалан нислэг үйлдэж байхад нь яаралтай буулгасан байна.

Дээрх явдлын дараа Аргентин, Перу, Чилийн эрх баригчид онгоцнууд аюул осолгүй бууж, зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж, агаарын хөлгийг шалгасан талаар мэдээлжээ. Онгоцнуудад үзлэг шалгалт явуулсан ч ямар ч тэсрэх бөмбөг олоогүй байна. Хууль сахиулагчид хэн худал мэдээлэл өгч, агаарын нислэгийг саатуулсныг олж тогтоохоор ажиллаж байна. Энэ явдал гурван орны нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулж, олон нислэг хойшлогдсон байна.

КРИТ АРАЛ ДЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ОНГОЦ ЯАРАЛТАЙ БУУЛТ ХИЙЖЭЭ

Тэгвэл дээрхийн адил хэрэг явдал Грекийн Крит арал дээр мөн болжээ. Энд Германы Condor агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц онгоцны бүхээгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийн дараагаар яаралтай буулт хийсэн байна.

 Агаарт нисч байсан онгоц бүхээгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл авсан даруйд Грекийн Крит арлын Ханья нисэх буудалд газарджээ. Онгоцон дотор 270 зорчигч, багийн 11 гишүүн нисч явсан байна. Ханья нисэх буудлын ажилтнууд аюулгүйн бүхий л арга хэмжээг авч, онгоц газардсаны дараагаар зорчигчдыг шуурхай буулгаж, онгоцонд үзлэг шалгалт явуулжээ. Германы агаарын тээврийн компанийн Боинг-757 онгоц Египтийн Хургада нисэх буудлаас Германы Дюссельдорф хотыг зорин нисч байжээ. Онгоц Грекийн Крит болон Пелопоннес арлуудын хооронд нислэг үйлдэж байхдаа мэдээлэл авч, улмаар яаралтай газардах зөвшөөрөл хүссэн байна.

Image result for Экстренная посадка на Крите

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө