Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИРАНЫ ШАШНЫ ТЭРГҮҮН АНУ-ТАЙ ХАРИЛЦААГАА ТАСЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  TV5 News 2018-08-14 473

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

АНУ, энэ сарын 6-наас эхлэн Иран улсын эсрэг тавиад байсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ хэсэгчлэн мөрдөж эхэлсэн. Вашингтон 2016 онд цуцлаад байсан Тегераны эсрэг хоригоо өнгөрсөн 5-р сард ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Иран улстай байгуулаад байсан цөмийн гэрээнээс нэг талт байдлаар гарснаар эргүүлэн сэргээсэн юм. Тэгвэл Вашингтоны энэхүү шийдвэрийг Ираны шашны тэргүүн, аятолла Али Хаменеи эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, цаашид Ираны тал АНУ-тай ямар ч түвшинд харилцахгүй гэсэн байна.

Аятолла Али Хаменеи энэ талаар мэдэгдэхдээ: -Бид АНУ-тай дайтахгүй, бид АНУ-тай ямар ч түвшинд хамтын уулзалт хийж, яриа хэлэлцээрт нэгдэхгүй гэжээ.

Хаменеи энэ талаар өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэсэн байна. Тэрээр цаашдаа бидэнд АНУ-тай шууд яриа хэлэлцээр явуулах боломж нөхцөл бүрдлээ гэхэд бид тэр үед Вашингтонтой харилцахыг хүсэхгүй байх болно. Бидний харилцаанд үл ойлголцол олон удаа гарч байсан ч тухай бүрт эсрэг тал энэхүү сөргөлдөөнийг эхлүүлж байсныг санах болно. Хэрвээ бидэн рүү дайрч, дайн тулаан өдөөвөл бид хариуг нь барина. Гэхдээ хэзээ ч Ираны тал эхэлж дайтахгүй гэдгийг санах хэрэгтэй гэсэн байна.

АНУ, Иран улстай олон жилийн хүч хөдөлмөр, яриа хэлэлцээрийн дүнд байгуулаад байсан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын гэрээнээс нэг талт байдлаар гарах шийдвэрийг өнгөрсөн 5-р сард гаргасан юм. Иран улс болон олон улсын энхийн зургаагийн байгуулсан цөмийн гэрээнээс Вашингтон нэг талт байдлаар гарсан нь олон улсын журмыг зөрчсөн явдал байсан. Ийнхүү олон улсын гэрээнээс гарсныхаа дараагаар АНУ, ИРаны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээх шийдвэр гаргаж, эхний ээлжинд Ираны автомашин үйлдвэрлэлийн салбар, мөн алт болоод үнэт металлын арилжаа наймаанд хориг тогтоож, Ираны төрийн өр зээлтэй холбоотой төлбөр, үндэсний валютаар хийгдэх банк санхүүгийн мөнгөн шилжүүлгийг хоригт багтаасан юм...

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө