Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-07-19 2420

ХОНЬ

Бизнес эрхлэгчид энэ өдрийг илүү анхаарах хэрэгтэй. Ер нь хүмүүст итгэсний хэрэггүй. Шинээр гэрээ хэлэлцээр ямар нэгэн асуудал шийдвэрлэх гэж байвал түүнээс татгалзах хэрэгтэй. Найз нөхөд болон хайрттайгаа хамт зугаал. Ажил хэргийн явдлаа хойш тавьж, өөрийн амьдралыг нэгдүгээрт тавьж маш анхааралтай байна.

ҮХЭР

Таны сорилтын хугацаа дуусаагүй байгааг од эрхэс сануулж байна. Гэр бүлийн гишүүдтэйгээ эмзэг сэдвийн тухай ярих гэсний хэрэггүй. Аливаа ажил хэрэг танаас маш их хүчин чармайлт, өвөрмөц арга барилаар хандах, асуудлыг өөр өнцгөөс нь харж шийдэх зэргийг шаардана. Хувийн амьдралд таатай явдал тохионо.

ИХЭР

Өнөөдөр итгэмтгий зангаас болж хэт харьяат байдалд орж болзошгүй. Энэ нь ажил болон гэр бүлд хамааралтай байх болно. Өөрийнхөө хүч чадлыг төвлөрүүл. Аз турших хэрэггүй. Өнөөдөр энэ нь танд тус болохгүй. Харин илүү нухацтай байхын тулд зүгээр л гэртээ үлд.

МЭЛХИЙ 

Өнөөдөр ихэнхи хүмүүс хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа ажил хэргийн асуудлуудаа албан бус нөхцөлд шийдэх болно. Ийм үед бичиг хэргийн асуудлуудын дутуу дулимаг байдлаас болж будлиан үүсэх магадлалтай. Эхнэртэйгээ муудаж болзошгүй. Чухал шийдвэр гаргахаас татгалз. Удаан эвдрэлцэх нь алдаа болохыг одод сануулж байна. Харин ганц бие мэлхийнхэн гадуур гарч зугаац.

АРСЛАН

Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага тулгарч болзошгүй. Өвчин тусах эсвэл санамсаргүй байдлаар гэмтэж бэртэл авах нь хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлэхэд саад болох бололтой. Өнөөдөр найз нөхөдтэйгээ харилцах үедээ болон эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Хамтрагчаасаа тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш. Яг одоо өөрийн юу хүсч байгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх ямар нэг зүйл олж хий.

ОХИН

Хүмүүстэй танилцаж нөхөрлөх гэр бүлийн харилцаанд тааламжтай өдөр. Хувийн харилцаандаа өөрчлөлт хийх нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж мэдэх юм. Ажил мэргэжлээ дээшлүүлэх сайхан боломж олдоно. Худалдааны үйл ажиллагаа эрсдэлтэй. Өдрийн ихэнхийг харилцаа холбоогоо сайжруулах материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт ажилд зориулна. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт.

ЖИНЛҮҮР

Ихэнхи хүмүүс өөрсдийгөө хэр найрсаг байгааг мэдрэх болно. Хэрэв та мөнгө муутай гэхдээ цаг завтай байгаа бол буяны байгууллагад сайн дураар туслах хэрэгтэй. Зарим үед ийм хандив мөнгөөр тусласнаас илүү хүмүүсийг баярлуулж болох юм. Энэ өдөр амттаныг хэтрүүлэлгүй биеийн галбираа хадгалахыг хичээ. Жолоо барьж байгаа хүмүүс өчүүхэн төдий ч анхаарлаа алдаж болохгүй. Учир нь золгүй осол тохиох магадлал өндөр байна.

ХИЛЭНЦ

Өдөр тутмынхаа хийдэг ажлаа барьж авах нь таныг хийх ёстой бүхнээ түргэн бөгөөд тайван амжуулахад тус болно. Тогтвортой харьцаатай хүмүүс ч харьцаандаа бага зэрэг идэвхи гаргаж хайрын холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Харин шинэ дурлалтай учирсан ганц бие хүн бага зэрэг гуниглаж магад. Санхүүгийн бирж дээр тоглох, хөрөнгө оруулахаа азна. Бооцоотой тоглоомыг аль болохоор хязгаарла.

НУМ

Адал явдлаар дүүрэн, зарим нэг зарчмаасаа ухрах хандлага ажиглагдах өдөр. Өнөөдөр та хамт олон болон найз нөхөддөө илүү хянамгай хандах хэрэгтэй бололтой. Учир нь тэд таны итгэлийг алдаж магадгүй байна. Ертөнцийг үзэх үзэл эсвэл баримталдаг зарчмаасаа бага зэрэг хазайх хэрэг гарч болзошгүй. Сонор сэрэмжээ дээшлүүл. Танд нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж хомс байна.

МАТАР

Оюуны чадвар шаардсан аливаа ажлыг энэ өдөр хийх нь тааламжтай. Шаардлагатай мэдээллээ хурдан санаж чадна. Амжилтанд хүрэхийг хүсэгчид овсгоотой зангийнхаа ачаар ашигтай зүйлд хүргэх үүд хаалгыг нээж чадна. Таны уран илтгэх чадвар олныг алмайруулна. Хүнд нөхцөл байдалд асуудалд шийдэмгий байж чадна. Та мөнгөө хайртдаа зориулан үрэх нь харилцаа холбоо тогтвортой болоход тустай.

ХУМХ

Хүнд хэцүү боловч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч мэргэжилийн ч ажилд хамаарна. Хэт их ажилласанаас мэдрэлийн ядаргаанд орох тул урьдчилан дархлаа сайжруулах эм бэлдмэлийг хэрэглэх нь зөв. Зуны дэлгэр цагт аль болох агаарт амрахыг хичээ.

ЗАГАС

Бизнес эрхлэгчид энэ өдрийг илүү анхаарах хэрэгтэй. Ер нь хүмүүст итгэсний хэрэггүй. Шинээр гэрээ хэлэлцээр ямар нэгэн асуудал шийдвэрлэх гэж байвал түүнээс татгалзах хэрэгтэй. Найз нөхөд болон хайрттайгаа хамт зугаал. Ажил хэргийн явдлаа хойш тавьж, өөрийн амьдралыг нэгдүгээрт тавьж маш анхааралтай байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө