Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японд үерт амиа алдагсдын тоо 134 боллоо

  TV5 News 2018-07-10 3537

Японд үерт өртөгсдийн тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд авсан мэдээгээр байгалийн онц үзэгдэлд  134 хүн амиа алджээ. Дахин 88 хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна гэж Япон улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мэдэгдлээ.

Даваа гарагийн оройны байдлаар 126 хүн амиа алдаж, 60 хүн сураггүй болсонд тооцогдож байсан юм. Байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн бүс нутагт 2 тэрбум иен буюу 20 сая ам.долларын нөхөн төлбөр олгоод байна.

Японы баруун өмнөд болон төвийн нутгаар өнгөрсөн пүрэв гарагаас үргэлжлэн орсон их борооны улмаас үер бууж, зарим бүс нутагт хөрсний нуралт болжээ. Хэд хэдэн хот усанд автсан мэдээ байна. Одоогоор байгалийн онц үзэгдлийн учруулсан хохирлыг бүрэн тооцож амжаагүй байна. Өнөөдрийн байдлаар 2,000 орчим хүнийг үерийн бүсээс аюулгүй газарт нүүлгэжээ. 11,000 хүнийг түр байруудад байрлуулсан, 20,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж гэрэл цахилгаангүй хоцорсон байна.

Даваа гарагт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх 11-18-ны өдрүүдэд Европ болон Африкийн улс орнуудад хийх айлчлалаа цуцалж байгаагаа мэдэгдсэн. Европын зөвлөлийн тэргүүн Доналд Туск ЕХ ирэх 11-ний өдөр Брюссельд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтыг хойшлуулж, Японы үерийн гамшгийн хохирлыг барагдуулсны дараа ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийж болно гэдгийг ч мэдэгдсэн.

Бэлтгэсэн: М.Даваадулам

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө