Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИТАЛИ УЛС “LIFELINE” ХӨЛӨГ ОНГОЦЫГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗЛАА

  Б.Оюун 2018-06-23 858

Италийн дотоод хэргийн сайд Маттео Сальвини улсынхаа засгийн газрын шийдвэрийг баталж, улсынхаа далайн боомтууд руу Нидерландын туг далбаан дорх “Лайфлайн” хөлөг онгоцнуудыг цаашид нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. “Лайфлайн” хөлөг нь Газрын дундад тэнгисийн уснаа Европыг чиглэн явж байгаад осолдсон хөлөг онгоцнуудад явсан 200-аад хууль бус дүрвэгсдийг аварч, Италийн эрэгт хүрсэн байна.  

Тэгвэл Италийн зам тээврийн сайд Данило Тонинеллигийн мэдээлснээр Нидерландын тал улсынх нь туг далбаан дор яваа “Лайфлайн” хөлөг онгоц Нидерландад харьялалтай гэдгийг албан ёсоор батлаагүй байна. Тиймээс Италийн тал энэ хөлгийн гарал үүслийг сайтар судлан тогтоож, цаашлаад хөлөг дээр байгаа хууль бус дүрвэгсдийг нэвтрүүлэх эсэхээ шийдвэрлэх юм. 

Тэгвэл энэ хооронд Италийн дотоод хэргийн сайд Маттео Сальвини хөлгийг сайн дурын үндсэн дээр дүрвэгсдэд туслах зорилгоор хөлсөлсөн цаад эзэн гэгдэж байгаа Германы төрийн бус байгууллагыг хууль бусаар дүрвэгсдийг хил дамнуулан зөөвөрлөж байгаад буруутгажээ. Сальвини ингэж мэдэгдэхдээ “Лайфлайн” хөлгийг Италийн нутаг руу нэвтрүүлэхгүй, харин тэд хүмүүнлэгийн үйл хэрэг гэж нэрийдэн дүрвэгсдийг ийнхүү хууль бусаар тээвэрлэж байгаа нь хууль журам зөрчсөн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Тавцан дээрээ 200 гаруй хууль бус дүрвэгчтэй “Лайфлайн” хөлөг одоогоор Мальтийн уснаа байгаа юм. Тэгвэл хөлгийг Италийн тал ч, Мальтын тал ч хүлээж авахаас татгалзаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Италийн эрх баригчид олон улсын “Аквариус” төрийн бус байгууллагын Африкийн хууль бус дүрвэгсдийг суулгасан хөлгийг мөн нутаг дэвсгэр дээрээ хүлээн авахаас татгалзсан юм. Сүүлд хөлөг арга буюу Испанийн Валенсия боомтод зангуугаа хаясан. Энэ хөлөг дээр явсан хууль дүрвэгсдийн дийлэнх нь Испанийн эрх баригчдад хандан Франц улсад цагаачлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө