Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ТРАМП ЕВРОПЫН АВТОМАШИНД 20%-ИЙН ТАТВАР ОНОГДУУЛАХАА МЭДЭГДЖЭЭ

  Б.Оюун 2018-06-23 750

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европоос оруулж ирж байгаа автомашины гаалийн татварыг 20%-иар нэмэгдүүлэхээр сүрдүүлсэн байна. Цагаан ордны тэргүүн энэ талаар ЕХ-ны зүгээс Вашингтон төмөр, хөнгөн цагааны импортын татвараа нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараа авсан худалдааны хариу хориг арга хэмжээний дараа мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп энэ талаар мэдэгдэхдээ: -ЕХ-ны зүгээс манай улсын эсрэг худалдааны хориг тавих шийдвэр гаргасны хариуд бид Европоос оруулж ирж байгаа бүх автомашинд 20%-ийн гаалийн татвар нэмж тооцох болно... гэсэн байна.

Цагаан ордны тэргүүн энэ талаар өөрийн твиттер хуудсан дээрээ бичиж, хэрвээ ЕХ-ны зүгээс удаан хугацааны туршид Америкийн эсрэг хэрэгжүүлж байгаа худалдааны болоод татварын нэмэлт арга хэмжэ хэмжээгээ таслан зогсоохгүй бол бид үүний хариуд Европын автомашины татварыг 20%-иар нэмэх болно...Хүсвэл тэр машинуудаа манай нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэж болно...гэжээ.

АНУ болон ЕХ-ны хоорондын худалдааны дайн өнгөрсөн 3-р сараас эхлэн идэвхжиж, Вашингтон импортын төмөрт оногдуулах татвараа 25%-иар, хөнгөн цагаанд оноох татварыг 10%-иар нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар эхэлсэн юм.

Америкийн энэ шийдвэрийн хариуд ЕХ, хариу хориг арга хэмжээ авч, нийтдээ 2 тэрбум 800 сая еврогийн үнэ бүхий Америкийн бараа таваарт татварын нэмэгдэл оногдуулсан юм. Түүнчлэн Америкийн төмөрлөгийн салбарын бүтээгдэхүүнээс гадна ЕХ-ны “хар жагсаалт”-д Америкийн нэртэй брэнд бүтээгдэхүүнүүд болох хувцас хэрэглэл, мотоцикл, виски зэрэг багтаж, эдгээр бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө