Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Гондураст онгоц осолджээ

  Б.Оюун 2018-05-23 1351

Гондураст онгоц унаж осолдсон золгүй явдал болжээ. Осол Гондурасын нийслэл Тегусигальпа хотын олон улсын “Тонконтин” нисэх буудлаас холгүй болсон байна. Онгоц нисэх буудлаас хөөрөөд удалгүй,  нислэгийн зурвас талбайгаас холгүй унасан байна. Унахдаа хоёр хэсэг болон хуваагджээ. Осолдсон онгоц нь Америкийн Техас мужийн Остин хотоос Гондураст ирсэн хувийн, жижиг оврын онгоц байжээ.

Осолдсон онгоцонд 6 хүн нисч байжээ. Азаар ослын үеэр хүний амь нас хохироогүй, онгоцонд байсан хүмүүс янз бүрийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдээд байна. Онгоцонд Америкийн иргэд явж байжээ. Америкийн Холбооны нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр Гондураст осолдсон онгоц нь Америкийн Юта мужийн Солт-лейк-ситид бүртгэлтэй, хувийн онгоц байжээ.

Гондурасын нийслэл Тегусигальпы хотын нисэх буудал нь нисэгчдийн хувьд хамгийн хүнд, ур чадвар шаардсан нисэх буудлуудын нэг юм. Учир нь энэ нисэх буудал уулархаг бүсэд байрладаг, мөн эргэн тойронд нь орон сууцны дүүрэг хорооллууд ихтэй...

Image result for Firefighters respond to plane accident in Honduras

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө