2018 оны 5 дугаар сарын 20-ны 19 цагийн цагийн орчимд БЗД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эзэн холбогдогчийг нь олж тогтоосон байна. Энэ хэргийг үйлдсэн этгээд нь Нарантуул ОУХТ-ын чингэлэгт нуугдаж байх үед нь цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Хэргийг 25 настай эрэгтэй нь өс хонзонгийн сэдлээр үйлдсэн нь урьчилсан байдлаар тогтоогджээ. Гэмт этгээд Нарантуул олон улсын худалдааны төвийн бараа агуулдаг чингэлэгт нуугдаж байсан байна.