Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францад төр засгаа эсэргүүцэн жагсаж байна

  Б.Оюун 2018-05-23 714

Францад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил хаялт дэгдэж, энэ улсын иргэд төр засгийнхаа эсрэг дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэхээр гудамж талбайд гарчээ. Мягмар гарагт Францын өнцөг булан бүрт төрийн албан хаагчид ажлаа хаян, гудамж талбайдаа гарч нэгдэн, төр засгийнхаа эсрэг үзэл бодол, шаардлагаа хүргэхээр жагсаал цуглаанд нэгдсэн байна. Франц орон даяар, нийтдээ 140-өөд хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөжээ.

Нийслэл Парис хотод л гэхэд төр засгийн эсрэг олон нийтийн жагсаал цуглаанд 16 мянган иргэн нэгдсэний дотор эмч, багш, оюутан сурагчид, тэтгэврийн насныхан байгаа юм. Тэднийг нэг л зүйл нэгтгэн гудамж талбайд гаргасан нь ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүлж байгаа засгийн газраас явуулж байгаа бодлого, нийгэмд чиглэсэн арга алхмууд гэж хэлж болно.

Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон улсынхаа төрийн эрхэнд гарснаас хойшхи хугацаанд Францад 3 дахь удаагаа ийнхүү олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан