Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дамаскийн дор байрлах хот суурингуудыг чөлөөллөө

  Б.Оюун 2018-05-22 961

Саяхныг хүртэл дотоодын хямрал хүчирхийлэл, тэмцэл тулаан үргэлжилсээр байсан Сирид газар нутгаа алан хядагч, террористуудаас ээлж дараалан чөлөөлсөөр байна. Сирийн арми улсынхаа нийслэл Дамаск хот, мөн эргэн тойрных нь бүс нутгийг Исламын улс бүлэглэлийн зэвсэгт дайчдаас бүрэн чөлөөлжээ. Энэ талаар Сирийн эрх баригчид мэдээлжээ.

Дамаск хотын Хажр-аль-Асвад дүүрэг саяхныг хүртэл исламын зэвсэгт дайчдын хяналтанд хэвээр байсан юм. Түүнчлэн Дамаскийн өмнөд хэсэгт байрлах Палестины дүрвэгсдийн Ярмук хуаранг мөн Сирийн цэрэг армийнхан Исламын улсын зэвсэгт дайчдаас чөлөөлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр бүс нутгийг исламын зэвсэгт дайчдаас чөлөөлөх ажиллагааг идэвхжүүлж, Дамаскийн дор байрлах дүүргүүдэд хүмүүнлэгийн эвлэрэл байгуулаад байжээ. Хүмүүнлэгийн түр завсарлага авснаар хямралын бүсээс энгийн номхон иргэд- тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гаргаж, улмаар Сирийн арми дайралтаа эхлүүлжээ. Тэгвэл зарим мэдээллээр зэвсэгт дайчид мөн энэхүү түр завсарлагыг ашиглан хотыг орхин гарсан талаар мэдээлж байгаа ч Сирийн эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэсэн байна.

Сирийн засгийн газрын хүчнийхэн Дамаскийн дор байрлах Зүүн Гутад өргөн хүрээний ажиллагаа явуулж, бүс нутгийг алан хядагчид болон зэвсэгт дайчдаас бүрэн чөлөөлснөөр Сирид 2011 оноос хойш сүүлийн 7 жилийн хугацаанд үргэлжилж байгаа иргэний дайн тулаанд цэг тавих боломж бүрдэж байгааг тэмдэглэж байна.   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө