Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хорооны Ажлын хэсэг олон улсын зөвлөхтэй санал солилцлоо

  Д.Отгонсүрэн 2018-05-17 1146

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн гишүүд Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх, ноён Пиер Сэгуйнтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ОУВС-аас боловсруулсан “Хадгаламж, зээлийн хоршооны загвар хууль”-ийг олон улсын зөвлөх Ажлын хэсэгт танилцуулж, дэлхий дахинаа хадгаламж, зээлийн хоршоод хэрхэн хөгжиж буй болон хэтийн чиг хандлага нь ямар байгаа талаар санал солилцов. Мөн монгол Улсын хоршоодыг хөгжлийн шинэ шатанд гаргах, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгоход юуг анхаарах зэрэг өргөн хүрээтэй сэдвээр ярилцлаа.

Хороо энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх, хоршоодын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэлэх, иргэдийн хөрөнгө, санхүүгээрээ эвлэлдэн нэгдэх боломжийг дэмжих бодлогын зохицуулалтыг хуульчлах талаар иргэд, олон нийтийн санал, зөвлөгөөг ирэх зургаадугаар сарын таван хүртэл авч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө