Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

С. Бямбацогт: Хүүхдийн мөнгийг улс төржүүлж цаг алдахаа больцгооё

  М.Ариунжаргал 2018-05-16 1345

Эдийн засаг хасах үзүүлэлтрүү орж, валютын нөөц шавхагдаж эхлэн улс дампуурлаа зарлахын даваан дээр Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Гурван жилийн хугацаанд 5,5 сая долларыг үе шаттайгаар авч эдийн засгаа сэргээхийн тулд засгийн газар төсвийн сахилга баттай байна гэдгээ амласан юм. Өөрөөр бол хавтгайрсан халамжаас татгалзаж, төсвийн үрэлгэн байдлаа хязгаарлана гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, халамж гээд олон зүйл асуудал дагуулсан. Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ч хүүхдийн мөнгө олгох асуудлыг хэлэлцэж гишүүд багагүй маргалаа.  Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа ч эдийн засаг сэргэж байгаатай холбоотой засгийн газар валютын сантай тохиролцон 80 хувьд олгох асуудалд байр сууриа нэгтгэсэн. Гэвч сөрөг хүчин үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй гэж зааснаас эхлээд хүүхдийг ялгаж болохгүй гэдэг байр сууриар 100 хувь олгохыг шаардаж байгаа . Уг нь бол эдийн засаг илүү сайжирч валютын сангийн хөтөлбөр үр дүнд хүрч эхлэхээр засгийн газар валютын сантай ахин 100 хувь болгох асуудлыг ярих боломжтой. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд олгохоос өөр аргагүй нөхцөлд зарим гишүүд хүүхдийн мөнгө олгох асуудлыг улс төржүүлэн цаг алдахаа больж олгож эхлэх асуудалд анхаарах хэрэгтэй байна гэх гишүүд цөөнгүй байлаа

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан