Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол улс 2018 оны эхний 4 сард дэлхийн 125 улстай худалдаа хийжээ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-05-15 1084

 2018 оны 1 улирлаар Монгол улсын эдийн засагт эерэг дүн гарсан талаар үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ. Тухайлбал эдийн засаг 2018 оны эхний улиралд 6.1 хувиар өссөн байна. Мөн ДНБ энэ оны эхний улиралд 6.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 16.1 хувиар өсчээ. Гол шалтгаан нь үйлчилгээний салбарын  нэмэгдэл өртөг 74.8 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний татвар 56.8 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин  татварын орлого 2.2 их наяд төгрөгт  хүрсэн байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2018 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.6 хувиар нэмэгджээ. Ийнхүү өсхөд хүнсний бараа 6.1 хувиар, орон сууц, ус цахилгааны үнэ дүнгээрээ 13 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин аж ахуй нэгж байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 944 мянгад хүрчээ. Иргэд үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалингийн мэдээлэл шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэхүү мэдээллийг гаргахдаа нийгмийн даатгалын сангийн мэдээлэл үндэслэж гаргадаг болохыг энэ үеэр мөн мэдэгдсэн юм.

Ажилгүйчүүдийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өрхийн сарын дундаж орлого 73.8  мянган төгрөгөөр өссөн байна. Мөн улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 14632 гэмт хэрэг бүртгэгдэн өмнөх оноос 65.1 хувиар өсчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө