Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Эрдэнэс таван толгой компани 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийнэ

  admin 2018-03-01 4742

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнөөдөр хуралдсан байна.

ТУЗ-өөс тус компанийн баланс дээр 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргажээ.

Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх юм.

Эрдэнэс Тавантолгой ХК 2017 онд 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бүх өрөө барагдуулж дуусгасан байна.

Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр л үлдээд байна гэсэн мэдээллийг гүйцэтгэх захирал Д.Ариунболд өглөө.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл гараад байгааг тэрбээр үгүйсгэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө