Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бинзений үнэ дахин нэмэгдэв

  Г.Бадамлянхуа 2018-02-12 1753

Он гарснаас хойш Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч компаниудад үнэ нэмэхгүй байх шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 2018 оны 1-р сарын 24-нд хуралдаж А92, А80 авто бензиний онцгой албан татварыг тэглэсэн. Гэсэн хэдий ч шатахууны үнийг барьж чадсангүй, өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцууд үнээ дахин нэмжээ.

Бензиний үнэ дахин нэмэгдсэн нь шатахууны хилийн үнэ энэ сард өссөн. А80 шатахуун 28 ам. доллараар нэмэгдэж, тонн тутамд 666 ам доллар, А92 тонн тутамд 696 ам. доллараар, А95 тонн тутамд 746 ам доллараар нэмэгдсэн бол дизель түлш 45 ам.доллараар нэмэгдэж, тонн тутамд 677 ам.доллар болжээ.

Шатахууны үнэ аажмаар өсч байгаа, цагаан сарын дараахнаас огцом нэмэгдэх талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед мэдээлж байна. Энэ нь ташаа мэдээлэл, газрын тосны бүтээгдэхүүний гадаад зах зээлийн үнэ 3 сараас хойш буурна. Мөн америк долларын ханш төгрөгийн эсрэг сулрах чиг хандлага ажиглагдаж байгааг албаныхан хэллээ. Иймээс жижиглэн борлуулах үнийг тогтвортой барих бодлогыг төрөөс барина гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө