Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаалтыг ӨНӨӨДРӨӨС иргэдийн данс руу шилжүүлнэ

  admin 2018-01-31 5189

Иргэдийн данс руу өнөөдрөөс НӨАТ-ын буцаалтыг шилжүүлэх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Цаашдаа жилд нэг удаа биш, улиралд нэг удаа олгож байхаар өөрчлөлт оруулахаар ажиллаж байна

Тэрбээр “НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог. 2016 онд 496,000 иргэнд 35,1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2017 онд 655 мянга гаруй иргэнд 78,1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өнөөдрөөс эхэлж олгож байна. Иргэдийн данс руу Сангийн яам шилжүүлнэ. Цаашдаа жилд нэг удаа биш, улиралд нэг удаа олгож байхаар өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр Засгийн газрын гишүүд бүгд Лексус жиптэй гэж АН-ын гишүүн О.Магнай мэдэгдсэнд хариу өгөв. Энэ талаар “Энэ бол ор тас үндэслэлгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу шалгуулна” гэлээ.

Мөн цааш нь, “ОУВС-гийн хэлэлцээрээр төсөв, банк, санхүүтэй холбоотой олон асуудал хэлэлцэж байна. Хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засаг эрс сайжирч байгаа. Төсөөлснөөс хурдан хугацаанд үр дүн гарч байна. Засгийн газар 100 хоноход aрилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Яг өнөөдрийн байдлаар улсын төсвөөс хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр бууруулаад байна. Дахиад 60-70 тэрбумыг буулгах боломж байна” гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө