Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Японы Coincheck бирж 527 сая ам.доллар хулгайд алджээ

  М.Даваадулам 2018-01-27 2749

Японы цахим валютын Coincheck биржийн данснаас 58 тэрбум иен буюу 527 сая ам.доллартай тэнцэх NEM валют хулгайд алдагджээ. Биржийн төлөөлөгчид энэ тухай мэдэгдлээ. Баасан гарагт Coincheck бирж арилжаагаа зогсоосон тухай мэдээлэл цацагдсан юм.

Coincheck бирж баасан гарагт NEM крипто валют худалдан авах эрхийг түр хугацаагаар хязгаарлаж байгааг зарлажээ. NEM крипто валют нь Японд ихэд дэлгэрсэн, CoinMarketCap агентлагийн судалгаагаар өргөн хэрэглэгддэг 10 крипто валютын нэг юм. Удалгүй баасан гарагийн үдээс хойш Coincheck бирж NEM крипто валют худалдаж авах, зарах зэрэг арилжааг бүрмөсөн хязгаарласан байна.

Энэ удаагийн цахим хулгай нь дэлхийн түүхэн дэх хамгийн дуулиантай хулгайн хэрэг гэж NEM Foundation-ийн захирал Лон Вон мэдэгдлээ.

Биржийн удирдлагууд программ зохиогчдын зөвлөгөөг дагаагүй гэсэн мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, MultiSig гэх данснаасаа мөнгө авахад хэд хэдэн нууц үг шаарддаг систем бүхий технологи санал болгосон ч, биржийн удирдлагууд үүнд анхаарал хандуулаагүй байна. Мөн хэрэглэгчдийнхээ мэдээллийг интернэтэд холбогдоогүй компьютерт хадгалаагүй гэнэ. Энэ нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хулгайд алдах шалтгаан болжээ.

Японы Санхүүгийн гүйлгээ хариуцсан ерөнхий газар цахим гэмт хэргийн дагуу мөрдлөг эхлүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө