Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор таны "ЦАЛИН"-д ямар өөрчлөлт орох вэ?

  admin 2018-01-25 5017

Засгийн Газраас 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Эдгээрээс хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), нийгмийн даатгалын шимтгэлд (НДШ) орсон өөрчлөлтийг танилцуулья

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР

2018 он гарснаар цалин, түүнтэй адилтгах орлогод татварын хэмжээг дөрвөн шатлалтай болгож, цалингийн хэмжээ их байх тусам татвар авах хэмжээ нэмэгдсэн юм.

Тодруулбал, сард 1.5 сая төгрөг хүртэлх цалин авдаг ажилтнаас суутгах татварт өөрчлөлт орохгүй бөгөөд хуучнаар буюу 10 хувь тооцох юм.

  • 1.5 сая төгрөг эсвэл түүнээс бага бол 10%
  • 1.5-2.5 сая төгрөгийн хооронд бол 15%
  • 2.5-3.5 сая төгрөгийн хооронд бол 20%
  • 3.5 сая төгрөг эсвэл түүнээс дээш бол 25%-ийн татвар төлнө

Үүнээс гадна Монголд түр хугацаагаар амьдарч буй, Монгол Улсаас орлого олж буй гадаадын иргэдээс авдаг хувь хүний орлогын албан татвар хуучин 10 хувь байсан бол 20 хувь болж нэмэгдсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ 

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хувь хэмжээг нэг хувь нэмэгдүүлж 11 хувь болгосон. Хуульд тусгаснаар НДШ 2018 онд 11.0 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 онд 12.5 хувь байх юм. Мөн ажил олгогчоос төлөх НДШ 1 хувиар нэмэгдсэн билээ.

Тиймээс иргэн бүрийн гар дээр авдаг цалин тодорхой хэмжээгээр буурч байгаа юм. Ингээд та цалингаа хэдэн төгрөгөөр буурсныг ЭНД дарж үзнэ үү.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө