Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

АИ-92, А-80 бензинийг онцгой албан татвараас чөлөөллөө

  admin 2018-01-24 2189

Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Аргачлал батлах тухай, Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай, Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай зэрэг 10 орчим асуудал хэлэлцэх юм. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас АИ-92, А-80 бензинийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр болсон байна. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулах асуудлыг хэлэлцэж, АИ92, АИ80 шатахууны  гаалийн онцгой албан татварыг тэглэхээр шийдлээ.

Харин АИ95, АИ98 шатахууны татварыг ОУВС-тай тохирсон урьдач нөхцөлийн дагуу хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэлэлцээр явуулж байх үед дэлхийн зах зээл газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэг тонн тутам нь 40 ам.доллар байсан бол өнгөрөгч оны долдугаар сараас хойш энэ үнэ өсч, 60-70 ам.долларт хүрээд байна. Тиймээс Засгийн газраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь  хэмжээг эргэж харах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн юм.

Засгийн газрын хуралдаанаар шийдсэн бас нэг чухал асуудал бол Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр юм. Нефть боловсруулах үйлдвэр барихад зориулж, Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай. Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны хоёрдугаар улиралд хийж эхлэх юм байна. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө