Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Азийн хөгжлийн банк 2018 онд хувийн хэвшилд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

  Б. Мандах 2018-01-23 1599

Хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд манай улсад нийтдээ 300 сая ам, долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хөрөнгө оруулалтын тоог ирэх жилүүдэд тэр дундаа 2018 онд нэг тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлэх боломж бий гэдгийг өнөөдөр Азийн хөгжлийн банк, Монгол улсын засгийн газар, сангийн яамнаас хатмран зохион байгуулсан хэлэлцүүлэгт онцоллоо. Монгол улсын төсвийг бүрдүүлэгч нь татвар төлөгч  ард түмэн, бизнес эрхлэгчид. Тэр ч утгаараа жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинг бүрдүүлэх, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх бизнес, үйлдвэр эрхлэгчидын үйл ажиллагааг өргөжүүлэхэд томоохон бэрхшээл болж байгаа хөрөнгийн асуудалд  азийн хөгжлийн банк Монгол улсын засгийн газраар дамжуулан дэмжлэг үзүүлэх шийдвэрт өнөөдөр хүрлээ. 

Монгол улсад жижиг дунд бизнес эрхлэгчид хөлөө олоход хэцүү, татварын бодлого гэгчээр дарамталдаг нууц биш. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа гол ажиллах хүчин болсон залуу ажилчдын нийгмийн асуудлыг улс бодлогоор дэмжин ажиллах шаардлага бодит амьдрал дээр бий болж  байгааг хувийн хэвшлийн төлөөлөл хэлэлцүүлгээр хөндлөө.

Хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэгт Монгол улсын хувийн хэвшлийн томоохон үйлдвэр, бизнес эрхлэгчдийн 100 гаруй төлөөлөл оролцож, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох зээлийн шаардлага зэрэгтэй танилцаж чухал асуудлуудыг хөндөж оролцлоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө