Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Д. МӨНХТӨР: ШАТАХУУНЫ ҮНИЙН БҮТЦЭД ТӨР ОРОЛЦОХ ЦАГ БОЛСОН

  Б. Мандах 2018-01-23 1394

Шатахууны үнийн тогтворгүй байдал нийгмийг бухимдалд хүргээд удаж байна. Үнний зөвлөлөөс шатахуун импортлогчдын төлөөлөлтэй уулзаж,шийдвэрт хүрсэн ч өргөн хэрэглээний АИ92, Дизель 80 түлшний үнийг нэмэгдүүлэлгүй тансаг хэрэглээний шатахууны үнийг нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. Гэсэн хэдий ч бодит байдал дээр шатахуун түгээс станцууд өргөн хэрэглээний АИ92,Дизель80 түлш байхгүй, дууссан гэх шалтгаанаар худалдаалахгүй байгаа дүр зураг нийгэмд ил байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга асан өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр хэрэв шатахуун түгээх станцууд энэ хэвээр хуурамч хомсдол бий болгож, ард түмнийг хохироосон үйлдлээ үргэлжлүүлбэл шатахуун худалдан авахгүй байх уриалгыг ард түмэнд хүргүүллээ.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа цөөхөн хэдэн шатахуун импортлогчдодын халаасанд төр хүртэл багтаж, үний бүтцэд нөлөөлж чадахгүй байгаа нь монопол байдлыг бий болгож байгааг тэрээр шүүмжилсэн. Шатахуун түгээх сатанцууд үнээ нэмэгдүүлэхгүй байх боломж бий. Жил бүрийн өдийд сөхөгддөг шатахууны үнийн тогтвортой байдал, үнийн бүтцэд төр нөлөөлөх цаг болсон гэдгийг тэрээр онцоллоо.

 Шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад өргөн хэрэглээний бүтээдэхүүний үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Сар шинийн баяр дөхсөн энэ үед гэхэд л өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 100-400 төгрөгөөр нэмэгджээ.

Хуурамч хомсдол үүсгэж  үнийн нэмэгдлээ засгийн газар, ард түмнээр эцсээ хүртэл хүлээн зөвшөөрүүлэх гэсэн  шатахуун импортлогчидын энэ алхам ард түмэн, төр засгаа үл хүндэтгэсэн үйлдэл. Тиймээс цөөхөн хэдэн  хүний гаргаж буй энэ увайгүй үйлдэлд ард түмэн цэг тавьж, шатахуун худалдан авахгүй байхыг тэрээр уриалсан юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө