Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авах боломжгүй

  admin 2018-01-17 1095

НӨАТ суутгагчтай хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгуулахаар  ГТСМТТ-өөс ирсэн мэдээллийг хянан баталгаажуулах ажил Татварын ерөнхий газарт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 655245 хэрэглэгчийн бүртгэл байгаагаас 22192 иргэний бүртгэлийн  мэдээлэл дутуу, алдаатай байна.

НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлдэг. Таны  цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах юм.

Иймд бүртгэлийн мэдээлэл огт оруулаагүй, дутуу алдаатай оруулсан, давхар данс нэгтгэх шаардлагатай иргэд бүртгэлийн мэдээллээ, ТЕГ-аас  мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд хүргүүлэх хугацаанаас өмнө буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ноос өмнө засварлах шаардлагатай. Бүртгэлийн мэдээлэл алдаатай тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болохыг анхаарна уу.

Хэрэв иргэн таны мэдээлэл хянагдаж байгаа төлөвтэй байгаа бол Татварын ерөнхий газрын 701150 дугаар усанд холбогдож мэдээллээ баталгаажуулах боломжтой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан