Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Инфляци өсөхөд автомашин, боловсролын үйлчилгээний үнэ нөлөөлжээ

  admin 2018-01-17 812

Үндэсний статистикийн хорооноос 2017 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Үүнээс үзэгч та бүхэнд инфляцийн өөрчлөлтийг танилцуулж байна. 2017 онд инфляцийн түвшин 6,4 хувиар өссөн  байна. Энэ нь 2016 оны инфляцийн түвшингээс зургаа дахин өндөр үзүүлэлт болж байна. Инфляци өсөхөд авто машин, хүнсний бараа, тээврийн бүлгийн үнэ ханшууд өссөнөөс үүдэлтэй юм байна.

 2017 онд авто машины үнэ 23,3 хувиар өссөн, цахилгаан болон хийн түлшний үнэ 10,3 хувь, төмс хүнсний ногоо 21,6 хувь, бүрэн дунд боловсролын үйлчилгээний дэд бүлгийн үнэ 32,1 хувиар өссөн нь ифляци нэмэгдэхэд голлон нөлөөлжээ. Өнгөрсөн онд ургац тааруу байснаас үүдэн хүнсний ногооны үнэ өссөн гэж үзэж байна. Мөн автомашины албан татварын нэмэгдэл зэрэг нь инфляцийг өндөрөө авахад нөлөөлсөн байна.

Өнгөрсөн 12-р сард эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1,6 хувиар өссөн  байгаа юм. Үүнийг улирлын чанартай өвчлөлийн эд дэгдэлтийн үетэй холбож байгаа юм.

Статистикийн байгууллагаас инфляцийн түвшинг тодорхойлохдоо хэрэглээний сагсанд багтгсан 344 нэрийн бараа үйлчилгээний үнээр хэмждэг. Тэгвэл эдгээрийн 22,1 хувийнх нь үнэ өссөн байна. Харин хүнсний гол нэрийн гэх 100 төрлийн бүтээгдэхүүний 34 нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгджээ. Мөн Монгол улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3,2  сая болж, өмнөх оноос 59,8 мянган хүнээр өсчээ.  Өнгөрсөн онд улсын хэмжээнд 75734 хүүхэд мэндэлсний 98 хувь нь Монгол улсад, 1,9 хувь буюу 1406 нь гадаадад төрсөн байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан