Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг салбарын яаманд хүргүүлнэ гэлээ

  admin 2018-01-16 1560

ШӨХТГ-аас шатахууны үнийн өсөлт, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Импортлогч аж ахуйн нэгжүүд байсхийгээд үнэ нэмэх асуудал тавьдаг. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогч нартай уулзаж, зөвлөмж өгсөн. Гэтэл нефть импортлогчид хоёр удаа зөрчил гаргалаа. Шатахууны хомсдол үүсгэж, үнэнд өөрчлөлт оруулахыг бид зөвшөөрөхгүй.

Хамтарсан зөвлөл хуралдсаны дараа зарим аж ахуйн нэгж, тухайлбал “Магнай трейд”, “Сод Монгол”, “Тэс Петролиум” гэсэн компаниуд хомсдол үүсгэж, үнээ өөрчилсөн. Тиймээс ШӨХТГ-аас удаа дараа хууль зөрчиж байгаа компаниудын эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байна. Манай байгууллагаас “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж байна” гэв.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан