Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шатахууны үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна

  Б.Уянга 2018-01-11 790

Шатахууны үнэ өсөхөд дотоод хангамж нөөц бус харин дэлхийн зах зээл дээрх үнэ 25-30 хувь өссөн голллон нөлөөлсөн гэж аж ахуйн нэгжүүд үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлажээ.   Өнөөдрийн байдлаар манай улсад115 мянган тонн шатахууны нөөц байгаа нь олон жилийн дундаж түвшинтэй харьцуулахад хангалттай хэмжээ буюу 41 хоногийн нөөц гэж байна. Тиймээс энэ удаагийн үнийн өсөлт хангамжтай бус ашиггүй ажиллаж байгаатай холбоотой гэжээ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд сүүлийн саруудад байнга алдагдал хүлээсэн учраас үнэ нэмэх зайлшгүй шаардлагатай гэсэн тайлбар өгсөн байна. Харин тэдний энэ үг үйлдэл бодитой эсэхийг шалгахаар ажлын хэсэг шалгалт явуулж байгаа гэлээ.

 Энэ сарын 9-нд үнийн зөвлөл хуралдаж үнэ нэмсэн асуудлыг шалгахаар ийнхүү ажлын хэсэг байгуулсан байна.  Хэрвээ аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаггүй өөр шалтгаанаар үнэ нэмсэн байвал хариуцлага тооцож орлогын 6 хувиар торгох арга хэмжээ авна гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан