Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы нээлт болов

  admin 2018-01-11 963

Өнгөрсөн лхагва гаригт "Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы нээлт боллоо. Монголбанкны санаачлагаар манай улсад анх удаа санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй энэхүү аян нь нийт санхүүгийн салбарыг хамрах юм.

Уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Бичил санхүүгийн хөгжлийн сан, төрийн болон төрийн бус бусад байгууллагууд хамтран 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх таван сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааг нэг талаас санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй иргэн болон жижиг, бичил аж ахуйн нэгжүүд, нөгөө талаас санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид рүү чиглэсэн байдлаар зохион байгуулах юм байна.

Тухайлбал, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ - мэдээлэл өгөх аргачлал, санхүүгийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын аюулгүй байдал, түүний хамгаалалт,санхүүгийн хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх, төлбөрийн карт, түүний зохистой хэрэглээ, аюулгүй байдал, орон сууцны ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сангийн тухай зэрэг аж.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө