Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Paradise Papers" дахин Монгол оффшорчдын нэрийг зарлалаа

  admin 2017-11-23 1879

Олон улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлхий даяар зарлаж, олон зуун сэтгүүлчийн хамтран эрэн сурвалжилж буй “Панамын баримтууд” үргэлжилж байгаа билээ.

Монголоос хэд хэдэн хүн тус баримтад багтсаны дотор нэр бүхий улс төрчид оффшортой нь илрээд байсан юм. Сүүлд л гэхэд Нийслэлийн МАН-ын дарга Цэндсүрэнгийн Сандуйгийн төрсөн дүү Цэндсүрэнгийн Сэргэлэн Британийн Виржинийн арлуудад буюу оффшор бүсэд бүртгэлтэй “Joy Key Development Limited” компанид хувьцаа эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдсон.

Шинээр задраад удаагүй “Paradise papers”-ийн мэдээлэлд монголчуудын нэрс ч багтсан байна. Тодруулбал, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Бодь интернэшнл” ХХК зэрэг Монголын 16 иргэний нэр ил болоод байна.

Чүлтэмсүрэн Ганхуяг

McGay - Douglas John

Очирпүрэв Ганжолоо

Жанчив Оюунгэрэл

Сүхболд Зүчи

Батбаяр Батхишиг

Батболд Баттүшиг

Бат-Оч Төгөлдөр

Батсүх Батцэнгэл

БАЗ-Чулуунбаатар

Бодь Интернэшнл ХХК

Чимэд Энхтайван

Дашдаваа Уянга

Доржнамжим Эрдэнэ

Зоригтбаатар Номундарь

Номундарь Зоригтбаатар нарын нэрийг зарлажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сайт-аас орж үзэх боломжтой юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан