Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нүүрсний үнэ өмнөх оноос 500 төгрөгөөр өсчээ

  Б.Уянга 2017-11-21 413

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихэссэнтэй холбогдуулан нүүрсний үнэ өсчээ.   Багануурын нүүрс шуудай нь 3000 төгрөг бол Налайхын нүүрс 3500 төгрөг байна. Харин хар мод шуудай нь 3500 нарс 2500 төгрөгийн өртөгтэй байна.  Модны өртөг өсөөгүй бол шуудай нүүрсний үнэ 500 орчим төгрөгөөр өссөнийг борлуулагчид ярилаа.

Нэг шуудай нүүрсээр төслийн зуухтай айл 2-3 өдөр, энгийн зуухтай айл 2 өдөр галлана.  Иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас үүдэн их хэмжээгээр эсвэл машинаар нүүрс худалдан авах нь хомс байна гэлээ.  Нүүрсний чанар галлагаанд нөлөөлдөг учраас иргэд энэ жил ихэвчлэн Налайхын нүүрс голчлон худалдан авч байгаа юм байна. ЧД-ийн 7-р хороод байрлах  нүүрс борлуулах цэгийн хувьд машинаар хүргэлт хийж үйлчилдэг ч ийм үйлчилгээ авах иргэд төдийлөн байхгүй байгаа гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан