Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ядуурлын түвшин өссөнийг статистикчид мэдээллээ

  Г.Бадамлянхуа 2017-10-17 2185

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Дэлхийн банктай хамтран Монгол улсын ядуурлын 2016 оны тооцоог гаргалаа. Хоёр жил тутамд хийдэг энэ судалгаагаар ядуурлын түвшин 2014 оныхтой харьцуулахад ядуурлын түвшин 37 хувийн өсөлттэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Монгол улсын үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа, ядуурлыг хэмжих чиглэлээр сүүлийн жилүүдэд хамтарч ажилласаар ирсэн.  Монгол улсын ядуурлын түвшин 2014-2016 оны хооронд ямар түвшинд хүрснийг өнөөдөр үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн онуудад эдийн засаг, нийгэмд гарсан сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядуудралд орсон болохыг судалгааны дүнгээр танилцууллаа. 2016 оны судлагаагаар ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцоолон гаргажээ. Ядуурлын түвшин хамгийн бага аймгаар Өмнөговь аймаг гарсан бол, Говьсүмбэр аймаг ядуурлын түвшин хамгийн өндөр гарчээ. Манай улсын хувьд 2014 оноос эхлэн ядуурлын түвшин нэмэгдэснийг мэргэжилтнүүд онцолж байна. Монгол улсын эдийн засгийн өсөлт 2012 оноос хурдацтай саарчээ. Эдийн засгийн өсөлт 2012-2014 оны хооронд нийт20 хувиар өссөн бол 2015-2016 оны хооронд 3,6 хувиар өссөн судалгаа байна. 2016 онд барилгын, мэргжлийн, шинжэлэх ухаан болон техникийн чиглэлин салбарын үйлдвэрлэл эрчимтэй буурч эдгээр салбарт ажиллагчдын тоо 16,7 мянган хүнээр буурсан байна. Мөн алин тэтгэвэр нэмэгдээгүй зэрэг нь хүн амын амьжиргаанд сөргөөр нөлөөлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан