Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын банк санхүүтэй холбоотой таагүй мэдээлэл дэлхийгээр цацагдлаа

  Б.Төгсбаяр 2017-09-06 2842

Эрх баригч МАН-ынхан сандал, суудлаа булаацалдаж, хөл толгойгоо олохгүй бужигнах зуур, Монголын банк санхүүтэй холбоотой таагүй мэдээлэл дэлхийгээр цацагдлаа. ОУВС-гаас хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын арилжааны банкуудын активт чанарын үнэлгээ хийж байгаа. 

Тэгвэл Олон улсын санхүүгийн зах зээлд зээлжих зэрэглэлийг тогтоодог FITCH агентлагийн наймдугаар сарын 30-ны өдрийн тайланд “Монгол улсын төв банк арилжааны банкууд дээрээ Активын чанарын үнэлгээг (AQR) хийхээр ажиллаж байгаа”-г дурдаад. AQR нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон активын чанарыг шалгах замаар тэдгээрийн ил тод байдлыг нэмэгдүүлнэ гэж бичжээ. Энэхүү шалгалтын үр дүнгээс шалтгаалаад тогтолцооны тогтвортой байдлыг хангахын тулд жижиг буюу сул банкууд дээр бүтцийн өөрчлөлт хийгдэж бусад том банкуудтай нийлүүлэхэд хүрч магадгүйг сануулжээ. Цаашлаад хэрэв шаардлагатай бол зарим банкуудыг төрийн мэдэлд авч магадгүй гэнэ.

Монголын арилжааны банкуудад хийж буй AQR нь 11-р сард дуусах төлөвлөгөөтэй байгааг “FITCH” дурдаад нэг банкны активын чанар хангалтгүй хэмжээнд хүрвэл өөрийн хөрөнгийг өсгөх, бизнес төлөвлөгөө боловсруулахыг ОУВС болон төв банкнаас шаардах арга хэмжээ авахыг онцолжээ. Хугацаа сунгасан зээлүүд дээр активын эрсдэл бийг, Монгол Улсын банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ (NPL) тогтвортой өсөж байгаа гэж “FITCH” агентлаг дүгнэсэн байна. 

ОУВС болон төв банкнаас хамтран хэрэгжүүлж буй активын чанарын үнэлгээг давж гарах арилжааны банк Монгол тун цөөн гэдгийг тус агентлаг дүгнэлтдээ дурджээ. Монголд арилжааны 14 орчим банк үйл ажиллагаа явуулдгаас Хаан (B-/Тогтвортой) болон Хас (B-/Тогтвортой) банкууд нь хангалттай хэмжээний 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгөтэй тул чанаргүй зээлийн хэмжээ дахин 11 нэгжээр өссөн ч шалгалтыг асуудалгүй давах чадвартай гэжээ. Харин ХХБ (үнэлэгдээгүй) нь NPL-ийн зургаан нэгжийн өсөлтийг даах чадвартай бол “Голомт” (үнэлэгдээгүй) болон Төрийн (үнэлэгдээгүй) банкууд нь гуван нэгж өсөлт даах чадамжтай гэж тооцоолжээ. Төрийн банкны зээлийн багцад жижиглэнгийн буюу эрсдэл багатай зээлийн дүн өндөр байгаа бол харин “Голомт” банк дээр байгууллагын зээлийн хэмжээ өндөртэй байгаа нь томоохон эрсдэл болж болох юм. Fitch агентлагийн үнэлгээ хийсэн банкууд дээр AQR-ийн үр дүнд томоохон эрсдэл гарахгүй гэж тооцоолж байгааг тэмдэглэжээ.

Fitch нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгийн сүүлд 2016 оны 11-р сард B/тогтвортой зэрэглэлээс B-/тогтвортой зэрэглэл рүү шилжүүлсэн. Энэ нь төсвийн хэт их алдагдал, Хөгжлийн Банкны гадаад бондын эргэн төлөлт зэргээс шалтгаалсан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан