Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Приус автомашины татварыг буцаан олгож байна

  Б.Уянга 2017-07-18 3335

Засгийн газар Онцгой албан татварын хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас авч байсан татварыг буцаан олгох шийдвэр гаргасан. Нийт 678 автомашинаас 418-д нь татвар буцаан олгожээ. Мөн 48 автомашины бичиг баримт  Гаалийн ерөнхий газарт ирсэн тул  204 автомашины татварыг буцаан олгох ажил үлдсэн байна.

Энэ сарын 1-нд дээрх хуулийн заалт хэрэгжиж эхэлснээс хойш 670 “Приус” автомашин гаалиар орж ирж, нэг тэрбум 185 сая төгрөгт хүрчээ. Иргэд автомашины төлсөн татвараа бцаан авахын тулд Гаалийн ерөнхий газарт бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой аж. Бичиг баримтыг шалгасны дараа Сангийн яам руу шилжүүлэх юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан