Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Amazon компани $13.7 тэрбумаар хүнсний сүлжээ дэлгүүр худалдан авлаа

  М.Даваадулам 2017-06-17 2064

Дэлхийн томоохон ритейлер худалдаа эрхлэгч Amazon  компани Whole Foods Market гэх сүлжээ дэлгүүрийг худалдан авлаа. Гэрээний өртөг 13.7 тэрбум ам.доллар гэнэ. Ингэхдээ Amazon компанийн нэгж хувьцааг пүрэв гарагт арилжаалагдаж байснаас 27% өндөр үнээр үнэлжээ. Худалдан авах гэрээг энэ ондоо багтаан эцэслэхээр компаниуд төлөвлөж байна.

Amazon компаниас өгсөн мэдээллээр, Whole Foods сүлжээний үйл ажиллагаанд ямар нэгэн томоохон өөрчлөлт орохгүй. Өмнөх брэндийн нэр дор үйл ажиллагаагаа явуулж, Жон Маки ч Ерөнхий захирлын суудлаа хадгалах гэнэ.

Энэ удаагийн худалдан авах гэрээ нь томоохон офлайн болон онлайн ритейлер компаниудыг нэгтгэж байгааг шинжээчид онцолж байна.

Борлуулалт нь буурснаар хөрөнгө оруулагчдын зүгээс багагүй шахалт дарамттай тулгараад байсан Whole Foods сүлжээний хувьд Amazon-д нэгдэхээс өөр гарцгүй байсан гэлтэй. Компани 5-р сард санхүүгийн захирлаа шинээр томилж, Захирлуудын зөвлөлийн гишүүдийг ч дахин сонгожээ.

Whole Foods Market сүлжээг анхлан 1978 онд Техаст байгуулсан. Өнөөдөр АНУ, Канад болон Их Британид 460 гаруй сүлжээ дэлгүүртэй болжээ. Нийт 87,000 ажилтантай. Өнгөрсөн санхүүгийн жилд 16 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

Amazon нь дэлхийн томоохон онлайн ритейлер компани. АНУ, Европын орнууд, Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Япон болон бусад орнуудад үйл ажиллагаа явуулдаг.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан