Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хандивын аянд төр засгийн түшээд нэгдлээ

  Б.Уянга 2017-01-31 11483

Монгол Улсын Засгийн газар ирэх 3-р сарын 21-ны дотор Евробондын 580 сая ам долларын өр төлөх ёстой. Хугацаа тулсан энэ цаг үед өрийг төлөх хандивын аян зарлаад байна.  Аяныг МУ-ын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав эхлүүлсэн юм. Тэрээр 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгж зэргээ хандивлаж байгаагаа олон нийтэд өчигдөр зарласан. Ул суурьтай судалгаа хийж эдийн засгийн тооцоолол хүртэл гаргаснаа дэлгэсэн юм. Найман настай хүүхдүүд 1000, есөн настай бол 2000 гэх мэтээр 30 хүртэл 1000 төгрөгөөр өсгөн 30 настай залуучууд 22 мянган төгрөгийн хандив өгөх судалгааг хийжээ. Харин  31-40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад улсын хэмжээнд 214 тэрбум төгрөг хуримтлуулж одоогийн үүсээд буй эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэж тооцсон байна.  Тэгвэл түүний санаачилгыг өнөөдөр төр засгийн гишүүд үргэлжлүүлж байгаагаа мэдэгдлээ.  УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан 100 сая төгрөгийг хувиасаа гаргаж байгаагаа мэдэгдсэн бол Моннис групп 100 сая төгрөг, Ажнай Д.Бат-Эрдэнэ 30 мянган ам доллар хандивлахаа мэдэгдлээ.  Энэ санаачилгыг хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд цааш үргэлжлүүлж улс эх орноо хямралаас гаргах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Өмнөд Солонгосын ард түмэн Хайрын худалдаа гээчийг эхлүүлж унаж доройтсон эх орноо хямралаас гаргаж байсан түүхтэй.  Зүүж байсан ээмэг бөгжөө улсдаа сайн дураараа тушааж байсан нь 20 тэрбум доллартай тэнцэх хэмжээний эдлэл болсон гэсэн баримт бий.  Ингэж нийтээрээ нэгдсэн хүчээр өнөөгийн хөгжил дэвшилтэй Солонгосын замналыг тавьсан учраас Бондын өр дарах хандивын аяныг минийх чинийх гэж ялгалгүй хандаж хандив өргөхийг уриалж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө