Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Dow Jones анх удаа 20,000 давав

  М.Даваадулам 2017-01-26 1544

Америкийн аж үйлдвэрлэлийн гол индекс Dow Jones Industrial Average түүхэн дээд амжилт тогтоолоо. Лхагва гарагийн арилжаагаар тус индекс анх удаа 20 мянгын босго давсан байна.

Америкийн хөрөнгийн биржийн арилжаа нээгдсэн даруй лхагва гарагийн өглөө Dow Jones индекс 20,042 нэгж болж, 0.65% өсөлт үзүүлжээ. Мөн бүтэн өдрийн турш өссөн байна.

Сүүлийн саруудад Америкийн зах зээлд илт өсөлт ажиглагдаж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсантай үүнийг шинжээчид холбож байгаа юм. Трампын Засгийн газрын явуулах эдийн засгийн бодлого Америкийн эдийн засгийн хөгжлийг хурдасгана гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.

Dow Jones энэ сарын 6-нд хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, 20 мянгад тун ойртсон. Гэвч дараа нь уналт үзүүлжээ.

Dow Jones индексийг гаргахдаа Apple, Boeing, Coca-Cola, IMB, Johnson&Johnson зэрэг Америкийн 30 гаруй компанийн хувьцааны хэлбэлзлийг харгалздаг.

Тус индекс сүүлийн нэг жилийн хугацаанд 26% өсөлт үзүүлжээ. Энэ нь Америкийн томоохон компаниудын хувьцааны ханш өссөнийг илтгэж байна.

Америкийн хөрөнгийн биржийн бусад индекс ч өсөлт үзүүлсэн. Америкийн томоохон 500 компанийн хувьцааны хэлбэлзлийг харуулдаг S&P 500 индекс өнгөрсөн нэг жилийн хугацаанд 22% өссөн бол, технологийн компаниудын хувьцааны хэлбэлзлийг илтгэдэг Nasdaq Composite индекс 25% өсчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө